122 дугаар сургуулийг хийн халаагуурт шилжүүлжээ
2026-02-17 09:031min

Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль болон бусад сургуулиудыг хийн халаагуурт шилжүүлснээр 4200 гаруй сурагч эрүүл, аюулгүй орчинд суралцаж, агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлж байна.
Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийг хийн халаагуурт шилжүүлжээ. Тус дүүргийн хэмжээнд нийт таван сургууль, дөрвөн цэцэрлэгийг хийн халаагуурт шилжүүлсэн байна. 122 дугаар сургууль өмнө нь жилд 160 тонн нүүрс ашиглаж байсан бөгөөд хийн халаагуурт шилжүүлснээр 4200 гаруй сурагч эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж байна. Энэхүү ажлыг “Бороо гоулд” ХХК санхүүжүүлж, “GASCOM” ХХК гүйцэтгэсэн юм.
