2026 оны нэгдүгээр сард Монголын авто бензин импорт 40.5 хувиар өсөв
2026-02-11 21:001min

2026 оны нэгдүгээр сард Монгол улс авто бензиний импорт 40.5 хувиар өссөн бол дизелийн түлш, суудлын болон ачааны автомашины импорт буурсан байна.
Монгол улс энэ оны нэгдүгээр сард 116.6 мянган тонн авто бензин импортолсон нь 2025 оны мөн үеийнхээс 40.5 хувиар өссөн байна. Харин дизелийн түлшний импорт 147 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.4 хувиар буурсан гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард 6,014 ширхэг суудлын автомашин импортолсон нь 2025 оны мөн үеийнхээс 62.3 хувиар буурсан бол ачааны автомашины импорт 1,347 ширхэг болж, жилийн өмнөхөөсөө 48.8 хувиар буурсан байна.
