БНСУ руу зорчигч Монгол иргэдэд гаалийн зүй бус харьцаа үргэлжилж байна
2026-02-09 14:001min

БНСУ руу зорчих Монгол иргэдэд гаалийн ажилтнууд зүй бус харьцаа гаргаж байгаа асуудал үргэлжилж байна. Монгол Улсын иргэд энэ асуудлаар шүүхэд хандахаа мэдэгдэв.
БНСУ руу зорчих Монгол Улсын иргэдэд гаалийн ажилтнууд зүй бус, доромжилсон харьцаа гаргаж байгаа асуудал тасралтгүй үргэлжилж байна.
Энэ талаар Монгол Улсын иргэн онцолж, хэрэв ийм байдал үргэлжилбэл Засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан “БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах” шийдвэрийг хүчингүй болгуулах зорилгоор Захиргааны хэргийн шүүхэд хандахаа мэдэгдэв.
Тэрбээр энэ үйлдлийг Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрхийн төлөөх үйл хэрэг гэж тодорхойлж, стратегийн өмгөөлөл хийх хуульчдыг хамтран ажиллахыг уриалсан байна.
