Б.Ачбадрах “Милан-Кортина” 2026 өвлийн олимпод скиатлоны төрөлд өрсөлдөнө

2026-02-08 11:301min
20260208-113023-file.jpeg
Б.Ачбадрах “Милан-Кортина” 2026 өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын скиатлоны төрөлд өнөөдөр өрсөлдөх бөгөөд 38 орны 75 тамирчин оролцоно.

Өвлийн олимпын наадамд гурван удаа оролцсон Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр “Милан-Кортина” 2026 өвлийн олимпын наадмын гүйлтийн цанын скиатлоны төрөлд өрсөлдөнө.

Тэрбээр Монголын цагаар 18:30 минутад уралдаанаа эхлүүлэх бөгөөд уг төрөлд 38 орны 75 тамирчин хүч үзэхээр бүртгэгдсэн байна.