NASA сансрын нисгэгчдэд iPhone ашиглахыг анх удаа зөвшөөрөв

NASA ирэх сард хүн төрөлхтнөөс анх удаагаа огторгуйн гүн рүү аялах сансрын нисгэгчдэд iPhone ашиглахыг зөвшөөрсөн талаар мэдээлэв. Артемис хөтөлбөрийн хүрээнд сарны ойролцоо нисэх багийнхан хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утсыг авч явах бөгөөд үүний зорилго нь аяллын онцгой мөчүүдийг баримтжуулах, дэлхий нийтэд хуваалцахад оршино гэж NASA-ийн захирал Жаред Айсаакмэн мэдэгдсэн байна. Сарны багийнхан iPhone ашиглах бөгөөд цаашид бусад үйлдвэрийн ухаалаг гар утаснуудад ч сансарт хэрэглэх зөвшөөрөл олгох боломжтой гэжээ. Өмнө нь NASA сансрын хөлгүүдэд гар утас ашиглахыг зөвшөөрдөггүй байсан бөгөөд энэ нь анхны тохиолдол гэж тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч онцолжээ. Мөн сансрын нислэгт арилжааны зориулалттай бүтээгдэхүүн ашиглах нь ховор бөгөөд хатуу шалгууртай туршилтыг давсан байх шаардлагатай байдаг. Тухайлбал, Аполло багийнхан саран дээр зүүсэн Omega Speedmaster Professional бугуйн цагийг одоо Смитсоны National Air and Space Museum-д хадгалдаг байна.
