Б.Нарантуяа снукер бильярдын Азийн аварга цолыг хоёр жил дараалан хамгаалав

2026-02-08 10:001min
20260208-100035-file.jpeg
Катарын Доха хотноо болсон снукер бильярдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Б.Нарантуяа эмэгтэйчүүдийн ангилалд хоёр жил дараалан аваргаа хамгааллаа.

Катарын Доха хотноо снукер бильярдын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) эрэгтэй, эмэгтэй болон 21 хүртэлх насны залуучуудын ангиллаар 2024 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 6-ныг дуустал зохион байгуулагдлаа.

Эмэгтэйчүүдийн ангилалд оролцсон Монголын тамирчин Б.Нарантуяа өмнөх жилийн аваргаа амжилттай хамгаалж, хоёр жил дараалан Азийн аварга боллоо.

Тэрбээр хэсгийн шатанд Энэтхэгийн Ааня Патель, Хонконгийн Хо Е Киг ялж, хасагдах шатанд Хонконгийн Ван Ка Кай, Хо Е Киг тус бүр 3:0-ээр илүүрхэн ялсан байна.

Шигшээ тоглолтод Энэтхэгийн Кеертана Пандиаг 3:1-ээр буулган авснаар тивийн хошой аварга цолыг хүртлээ.