Украин, ОХУ, АНУ-ын гурван талт уулзалтын дараагийн шат Абу-Дабид болно

2026-02-02 15:301min
20260202-153057-file.jpeg
Украин, ОХУ, АНУ-ын гурван талт уулзалтын дараагийн шат 2024 оны хоёрдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Абу-Даби хотод зохион байгуулагдах тов гарчээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский хэлэлцээрт бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Украин, ОХУ, АНУ-ын гурван талт уулзалтын дараагийн шат 2024 оны хоёрдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотноо зохион байгуулагдахаар болжээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Телеграм хуудсандаа мэдээлсэн байна.

Тэрбээр “Гурван талт уулзалтын дараагийн шатны хэлэлцээний тов гарсан бөгөөд хоёрдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Абу-Дабид болно. Украин улс яриа хэлэлцээрт бэлэн байгаа бөгөөд хэлэлцээрийн үр дүн дайныг бодитоор дуусгахад биднийг ойртуулаасай гэж хүсэж байна” гэжээ.

Өмнөх уулзалт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд мөн Абу-Даби хотод зохион байгуулагдсан юм.