2026 оны хаврын цаг агаарын урьдчилсан төлөв гарлаа

2026-01-30 16:021min
20260130-160214-file.jpeg
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2026 оны гуравдугаар сараас тавдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Нутгийн зарим хэсгээр дулаан, хур тунадасны хэмжээ харилцан адилгүй байх төлөвтэй байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2026 оны гуравдугаар сараас тавдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа.

Гуравдугаар сард нутгийн баруун өмнөд хэсгээр, дөрөвдүгээр сард нутгийн зүүн хэсэгт, тавдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд гуравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, дөрөвдүгээр сард баруун аймгууд, төвийн аймгуудын ихэнх хэсэг болон говийн аймгуудын хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджаар орох төлөвтэй байна.

Хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтамж ихсэх хандлагатай байна. Мөн температурын хоног хоорондын өөрчлөлт их байх тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг зөвлөжээ.