Олон улсын болон гадаад төрийн бус байгууллагууд 2025 оны тайлангаа ирүүлэхийг анхааруулж байна

2026-01-29 12:061min
20260129-120609-file.jpeg
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрууд 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх шаардлагатай.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудад анхааруулга хүргүүлж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу дээрх байгууллагууд 2025 оны үйл ажиллагаа болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн тайлан мэдээг 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх шаардлагатай.

Тайланг 2026 оны 02 дугаар сарын 01-15-ны хооронд ariunbileg.b@immigration.gov.mn цахим хаягаар болон шуудангаар хүлээн авна.