Монгол Улсад агаарын чанарын бодит цагийн мэдээллийн платформ нээлтээ

2026-01-29 07:001min
20260129-070038-file.jpeg
Улаанбаатар болон 21 аймгийн төвийн агаарын чанарын мэдээллийг бодит цагийн горимоор нэгтгэн харуулах шинэ платформыг албан ёсоор нээлээ. Платформ нь олон улсын стандартад нийцсэн автомат станцуудын өгөгдлийг боловсруулж, олон нийтэд хүртээмжтэй байдлыг сайжруулна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар болон 21 аймгийн төвд агаарын чанарын мэдээллийг бодит цагийн горимоор нэгтгэн харуулах шинэ платформыг албан ёсоор нээлээ.

Энэхүү платформ нь олон улсын стандартад нийцсэн агаарын чанарын автомат станцуудын мэдээллийг MAMIS программын тусламжтайгаар боловсруулж, хүхэрлэг хий, азотын исэл, РМ2.5, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үндсэн үзүүлэлтүүдийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх боломжийг бүрдүүлж байна.

Төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацтай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийн хүрээнд хийгдэж байна.

Платформ нээгдсэнээр иргэд агаарын чанарын мэдээллийг бодит цагт авах, судалгаа, төлөвлөлт, бодлого, шийдвэр гаргахдаа өгөгдөлд суурилсан арга барил ашиглах, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг шинжлэх ухаанд тулгуурлан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна гэж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.