АНУ-ын баг ирэх сард болох өвлийн олимпод 232 тамирчинтай оролцоно

Ирэх сард болох өвлийн олимпын наадамд АНУ-ын баг 232 тамирчинтай оролцохоор болсон байна.
АНУ-ын баг энэ тоогоор өвлийн олимпод оролцох тамирчдын хамгийн өндөр үзүүлэлтийг тогтоож байгаа бөгөөд өмнөх рекорд нь 2018 оны Пёнчаны олимпод оролцсон 228 тамирчин байжээ.
Энэ удаагийн багт эмэгтэй 115, эрэгтэй 117 тамирчин багтсан бөгөөд тэдний 98 нь өмнө нь олимпод оролцож байсан туршлагатай тамирчид юм.
АНУ-ын баг оролцогчдын тоогоор тэргүүлж байгаа ч 1932 оны олимпоос хойш медалийн чанар, тоогоор тэргүүлээгүй байна. 2018 оны Бээжингийн олимпод АНУ медалийн чанараар гуравдугаарт, нийт медалийн тоогоор дөрөвдүгээрт бичигдсэн юм.
Италид болох олимпын наадамд зохион байгуулагч орон 196 тамирчинтай оролцохоор мэдүүлсэн бол Канад 206, Герман 184, Швейцар 175 тамирчин эрхээ авсан байна.
Монгол Улсаас энэ удаагийн өвлийн олимпод гурван тамирчин оролцохоор болжээ.
