Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын хичээл эхэлнэ

2026-01-25 13:301min
20260125-133027-file.jpeg
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал 1 дүгээр сарын 26-нд эхэлж, бие даалтын долоо хоног болон улирлын амралт зохион байгуулагдана. Мөн 1-5 дугаар ангийн сурагчид үндэсний сүү уух шинэ журам хэрэгжиж эхэлнэ.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал 1 дүгээр сарын 26-ны Даваа гарагт эхэлнэ. Хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 3-ны хооронд явагдах бөгөөд үүний дараа долоо хоногийн хугацаатай улирлын амралт эхэлнэ. Гуравдугаар улирлын хичээл 4 дүгээр сарын 13-нд эхлэхээр төлөвлөгдсөн байна. Мөн энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 сурагч долоо хоногт гурван өдөр үндэсний үйлдвэрүүдийн сүүг уух зохицуулалт хийгдэж байгаа юм.