Монгол орны гол мөрөн, нуур мөсөөр бүрэн хучигдаж, мөсний зузаан нэмэгдэв
2026-01-23 11:001min

2024 оны 1 дүгээр сарын 21-ний байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур мөсөөр бүрэн хучигдаж, мөсний зузаан өмнөх арав хоногоос нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч мөсний даац бүрэн бэхжээгүй тул мөсөн дээгүүр явахгүй байхыг ЦУОШГ анхаарууллаа.
2024 оны 1 дүгээр сарын 21-ний байдлаар Монгол Улсын ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөөр хучигдсан байна. Мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см-ээр нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Зарим гол, мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байгаа аж. Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх боловч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөсний даац нь хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд бүрэн бэхжээгүй байгаа тул Цаг уур, орчны шинжилгээний газар мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
