25, 45 настай хүмүүс иргэний үнэмлэхээ солиулна, мартвал торгуультай
2026-01-23 09:001min

Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн хүнд шинээр олгож, 25, 45 настай иргэдэд солих журамтай. Иргэний үнэмлэхээ хугацаанд сольж амжаагүй бол 20,000 төгрөгийн торгууль ногдуулна.
Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн хүнд шинээр олгодог бөгөөд 25, 45 настай иргэдэд үнэмлэхийг солих журамтай.
Иргэний үнэмлэх авах, солих насанд хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор шинэ үнэмлэхээ захиалахгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг.
Тодруулбал, 16, 25, 45 насны төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээгээ бүртгүүлж, иргэний үнэмлэх авах эсвэл солих хүсэлтээ гаргаагүй тохиолдолд 20,000 төгрөгийн торгууль ногдуулдаг зохицуулалттай байна.
