Хуульч Р.Булгамаа хүчирхийллийн хэргийг дахин өмгөөлөхөөр боллоо

2026-01-22 19:011min
20260122-190153-file.jpeg
2011 онд хүчирхийллийн хохирогч эмэгтэйн хэрэг дахин шалгагдаж, хуульч Р.Булгамаа өмгөөлөгчөөр ажиллахаар болжээ.

2011 онд Соёл иргэншлийн сургуулийн 2-р дамжаанд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэрэгт хуульч Р.Булгамаа хуульзүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр ажиллахаар боллоо. Хэргийг анх 2020 онд хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн ч хэд хэдэн удаа хэрэгсэхгүй болсон байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн онд прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгосноор цагдаагийн байгууллага хэргийг дахин шалгаж эхэлжээ. Хохирогч эмэгтэй өмгөөлөгчөөсөө татгалзаж байсан ч одоо хуульч Р.Булгамааг өмгөөлөгчөөрөө томилсон байна.