Азийн химийн олимпиадаас Монгол сурагчид таван медаль хүртжээ
2026-01-22 17:311min

Индонезийн Бали хотод зохион байгуулагдсан Азийн химийн олимпиадад Монголын сурагчид нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.
Индонезийн Бали хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан Азийн химийн олимпиад 2024 оны 6 дугаар сарын 15-18-нд болж, 12 орны 7-12 дугаар ангийн сурагчид А, В түвшинд өрсөлдсөн байна.
Монгол Улсыг төлөөлөн оролцсон Сант ахлах сургуулийн таван сурагчийн бүрэлдэхүүнтэй баг 2026 оны Азийн химийн олимпиадаас нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
10-12 дугаар ангийн ангилалд М.Хулан алтан медаль, Б.Энхжин, Б.Ариунболор, М.Цогтзул нар мөнгөн медаль, Г.Ананд хүрэл медалийн эзэн болсон байна.
Азийн химийн олимпиад нь жил бүр англи хэл дээр зохион байгуулагддаг бөгөөд химийн мэдлэг, логик сэтгэлгээ, лабораторийн ур чадварыг сорих онолын болон практик сорилтуудаас бүрддэг академик тэмцээн юм.
