2025 онд Монгол Улсад төрсөн хүүхдийн тоо 5.8 хувиар буурчээ

2026-01-19 20:001min
20260119-200055-file.jpeg
2025 онд Монгол Улсад төрсөн хүүхдийн тоо 2024 оныхоос 5.8 хувиар буурч, нас баралт 0.8 хувиар буурсан байна. Нийт төрөлт 56.7 мянга, нас баралт 18,108 хүн болжээ.

Монгол Улсад 2025 онд 56.7 мянган хүүхэд төрсөн нь 2024 оныхоос 5.8 хувиар буурсан байна.

Нийт хүн амд ногдох төрөлт 1000 хүнд 16.3, нас баралт 5.2, цэвэр хүн амын өсөлт 11.1 байгаа юм.

Түүнчлэн 2025 онд 18,108 хүн нас барж, нас баралтын тоо 2024 оныхоос 0.8 хувиар буурсан байна.