Халтиргаатай замд машин жолоодох зөвлөмжүүд

2026-01-19 19:011min
20260119-190123-file.jpeg
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс халтиргаа гулгаатай замд жолоодох үед анхаарах зөвлөмжүүдийг танилцууллаа. Огцом хөдөлгөөнөөс зайлсхийх, хамгаалалтын бүсийг зүүх, согтууруулах ундааны нөлөөнд автсан үед жолоодохгүй байхыг зөвлөж байна.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс (ГССҮТ) зам мөстөж халтиргаа гулгаа үүссэн үед машин жолоодох зөвлөмжийг гаргалаа.

2020-2024 онд нийт 106,599 зам тээврийн ослын шалтгаант өвчлөл бүртгэгдсэн бөгөөд осол гэмтлийн тэргүүлэх таван шалтгаан нь уналт (39.7 хувь), амьгүй механик хүчинд өртөх (19.8 хувь), зам тээврийн осол (14.3 хувь), амьд механик хүчинд өртөх (8.7 хувь), хүчирхийлэл (7.9 хувь) байна.

Халтиргаатай замд жолоодох үед огцом тоормослох, жолооны хүрдийг хурдан эргүүлэх нь ослын шалтгаан болдог тул ийм хөдөлгөөнөөс зайлсхийх хэрэгтэй.

Мөн нойрмог, бие болон сэтгэл зүйн байдал тогтворгүй үед жолоодохгүй байх, хамгаалалтын бүсийг тогтмол зүүх, хүүхдийг нас, жинд тохирсон зориулалтын суудалд суулгахыг зөвлөж байна.

Явган хүний гарцтай газраар явахдаа хурдыг тохируулах, хол замд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, тогтмол оношилгоо, үйлчилгээ хийлгэх, автомашины даац болон зорчигчийн тоог хэтрүүлэхгүй байх шаардлагатай.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолооны ард суухгүй байх, шөнийн замд гэрлээ шилжүүлэх, жолооны эрхгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байхыг ГССҮТ онцгойлон анхааруулж байна.