Хангайн болон говийн нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

2026-01-18 11:301min
20260118-113027-file.jpeg
Хангайн уулархаг болон говийн бүс нутгаар цасан шуурга шуурч, 20-ныг хүртэл хүйтний эрч чангарна. Жолооч нарт замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг анхааруулж байна.

Өнөөдөр 12:00 цагийн байдлаар Хангайн уулархаг болон говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Энэ нөхцөл байдал 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна.

Нутгийн өмнөд хэсэгт салхи шуургатай байх тул онцгой анхаарал шаардлагатай байна. Харин бусад нутгаар цаг агаар хэвийн, цас ороогүй бөгөөд зам, даваа хаагдсан зүйлгүй байна.

Жолооч нарт хүйтний улиралд зориулагдсан дугуйгаар зуны дугуйгаа солих, түлш, шатахуун хангалттай бэлтгэх, үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар онц шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, холын гэрлээ шилжүүлэх, мөн нойр дутуу, их ядарсан эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах аюулгүй байдлын арга хэмжээг баримтлахыг зөвлөж байна.