Улаанбурхны дэгдэлт 333 дахь өдөр үргэлжилж байна

2026-01-18 10:301min
20260118-103026-file.jpeg
Улаанбурхны халдвар өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой өвчин юм. Иргэд вакцинд хамрагдаж, халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.

Улаанбурхны дэгдэлт 333 дахь өдрөө үргэлжилж байна гэж ХӨСҮТ мэдээлэв.

Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй халдварт өвчин бөгөөд вакцинаар сэргийлэх боломжтой юм.

Иргэд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан талаараа өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан цахим бүртгэлийн программд бүртгүүлэхийг зөвлөж байна.

Хэрэв вакцинд хамрагдаагүй бол даруй хамрагдаж, өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах шаардлагатай.

Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг халдвараас сэргийлэхэд хариуцлагатай байхыг уриалж байна. Лавлах, тодруулах зүйл байвал 100, 119, 72224444 дугаарын утсаар холбогдоно уу.