Ховд аймагт сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

2026-01-16 13:301min
20260116-133058-file.jpeg
Ховд аймгийн Манхан суманд сураггүй болсон 40 настай эмэгтэйг Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааны дараа эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг, аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т орших Таван түрүүн эрэгт 40 настай эмэгтэй Т нь 1-р сарын 11-ний өдрийн 05:00 цагийн орчим гэрээсээ явган гарч сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар 1-р сарын 13-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан юм.

Дуудлагын дагуу 1-р сарын 14-ний өдөр Манхан сум дахь Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан болон ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:20 цагт гэрээс нь баруун урд зүгт 22 км-т орших Таван түрүүн хөх сайр гэх газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.