The MongolZ баг PGL Cluj-Napoca 2026 тэмцэний урилгыг хүлээн авлаа
2026-01-15 18:001min

The MongolZ баг Румын улсын Клуж-Напока хотод болох PGL Cluj-Napoca 2026 тэмцэний урилгыг хүлээн авч, хоёрдугаар сард оролцохоор боллоо.
The MongolZ баг ирэх хоёрдугаар сарын 14-22-ны өдрүүдэд Румын улсын Клуж-Напока хотод зохион байгуулагдах PGL Cluj-Napoca 2026 тэмцэний урилгыг хүлээн авлаа.
Энэхүү тэмцээнд нэгдүгээр сарын VRS Global жагсаалтаар шалгарсан топ 16 баг оролцох бөгөөд нийт шагналын сан нь 1,250,000 ам.доллароор тодорхойлогдсон байна. Хэсгийн шатанд багууд “Swiss bracket” форматаар өрсөлдөж, гурван удаа хожсон багууд шигшээ шатанд шалгарах бол гурван удаа хожигдсон баг тэмцээнээс гарна.
The MongolZ баг тэмцээний өмнө Польш улсын Краков хотод болох IEM Krakow 2026 тэмцээнд оролцох бөгөөд эхний тоглолтоо энэ сарын 31-нд хийхээр товлосон байна.
