Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо “Дүнжингарав” уралдааныг 2026 онд сэргээж зохион байгуулна

2026-01-14 20:001min
20260114-200056-file.jpeg
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2026 оны анхдугаар хуралдаанаар "Дүнжингарав" хаврын уралдааныг Их нас, Соёолон нас, Сонгомол дунд нас гэсэн ангиллаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2026 оны анхдугаар хуралдаан 1 дүгээр сарын 13-ны өдөр болж өнгөрлөө.

Хуралдаанд “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулах асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрийг гаргасан байна.

“Дүнжингарав” уралдааныг 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Их нас, Соёолон нас, Сонгомол дунд нас гэсэн ангиллаар Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо зохион байгуулахаар тогтжээ.