Монголд анх удаа Дэлхийн адууны өдрийг 56 орны 10 мянган морьтон тэмдэглэнэ

2026-01-07 13:301min
20260107-133027-file.jpeg
Долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт 56 орны 10 мянган морьтон оролцсон "Дэлхийн адууны өдөр"-ийн баяр анх удаа Монгол Улсад зохион байгуулагдана.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх тухай тогтоолыг НҮБ өнгөрсөн онд баталсан байна. Энэ жил “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан 56 орны 10 мянга гаруй морьтон Монгол Улсад цуглах анхны баярыг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь долоодугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно.