“The MongolZ” багийн “Senzu” олон улсын багт шилжих боломжтой
2026-01-04 11:301min

"The MongolZ" багийн тамирчин М.Азбаяр буюу "Senzu" багуудаас санал сонсох боломжтой бөгөөд олон улсын багт мэргэжлийн замналаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна.
Цахим спортын “The MongolZ” багийн тамирчин М.Азбаяр буюу “Senzu” багуудаас санал сонсох боломжтой гэж эх сурвалжууд мэдээллээ. Тус баг энэ асуудлыг “ULTI Agency” агентлагт даатгасан байна.
19 настай “Senzu” өнгөрсөн оны аравдугаар сараас хойш идэвхгүй болж, багийн сэлгээнд шилжсэн юм. Тэрбээр Будапешт Мэйжорт оролцоогүй ч HLTV-ийн энэ оны Топ 20 тамирчны 13 дугаарт багтсан байна.
“Senzu” багийн хамтаар өнгөрсөн жил цахим спортын ДАШТ-д түрүүлж, гурван тэмцээнд аман хүзүүдсэн амжилт үзүүлжээ.
“The MongolZ” баг шинэ оны эхэнд У.Анарбилэг буюу “cobrazera”-г багтаа нэгтгэж байгаагаа зарласан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр “Senzu” олон улсын багт мэргэжлийн замналаа үргэлжлүүлэх хүсэлтэй бөгөөд Украины “NaVi” багтай нэр холбогдож байгаа ажээ.
