Монголын Үндэсний Бөхийн Холбооны 2024 оны нэгдүгээр сарын барилдааны хуваарь

2026-01-04 10:301min
20260104-103033-file.jpeg
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2024 оны нэгдүгээр сард зохион байгуулах барилдаан, үйл ажиллагааны албан ёсны хуваарийг танилцууллаа.

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос 2024 оны нэгдүгээр сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцууллаа.

1 дүгээр сарын 10-нд “Талх-Чихэр” компанийн хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

1 дүгээр сарын 11-нд Дархан хотын 65 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан зохион байгуулагдана.

1 дүгээр сарын 13-нд шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан болно.

1 дүгээр сарын 17, 18, 24-нд Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдааны тавдугаар тойрог болон зургаадугаар тойргийн эхний хагас барилдаанууд болно.

1 дүгээр сарын 25-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан зохион байгуулагдана.

1 дүгээр сарын 31-нд Ховд аймгийн Мөст сум үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болно.