Улаанбаатар төмөр замд шатахууны 761 вагон байна

2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замд нийт 761 вагон шатахуун байгаа бөгөөд үүнээс АИ-92 автобензин 144 вагон буюу 8640 тонн, АИ-95 автобензин 5 вагон буюу 300 тонн, ТС-1 онгоцны түлш 44 вагон буюу 2420 тонн байна.
Вагонууд буух өртөөнүүдээр нь авч үзвэл Толгойт өртөөнд 61 вагон, Улаанбаатар өртөөнд 13 вагон, Эрдэнэт өртөөнд 4 вагон, Дархан өртөөнд 2 вагон, Сүхбаатар өртөөнд 15 вагон, Замын-Үүд өртөөнд 38 вагон байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 628 вагон явж байна.
2026 оны 01 дүгээр сарын 01-02-ны өдрүүдэд нийт 2032 тонн АИ-92 автобензин, 8857 тонн дизель түлш орж ирсэн байна. Тодруулбал, Сүхбаатар боомтоор АИ-92 автобензин 33 вагон буюу 2032 тонн, дизель түлш 115 вагон буюу 7197 тонн, Эрээнцав боомтоор дизель түлш 63 тонн, Замын-Үүд боомтоор дизель түлш 1597 тонн тус тус орж иржээ.
