2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр эхэллээ

2026-01-02 15:011min
20260102-150124-file.jpeg
2026 оны цэргийн бүртгэл орон даяар Е-mongolia системээр эхэлж, 18-50 насны эрэгтэйчүүд иргэний үнэмлэхтэйгээр сумдын Засаг даргын тамгын газарт эсвэл гар утсаараа бүртгүүлэх боломжтой боллоо.

2026 оны цэргийн бүртгэл орон даяар Е-mongolia системээр эхэллээ. Бүртгэл энэ оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 18-50 насны эрэгтэйчүүд тухайн сумын Засаг даргын тамгын газрын E-mongolia хариуцсан оператор дээр иргэний үнэмлэхээ авч ирэн бүртгүүлэх шаардлагатай байна. Мөн гар утсандаа Е-mongolia аппликейшнийг суулгаж, интернэтийн сүлжээтэй газраасаа бүртгэлээ хийх боломжтой юм. Цэргийн бүртгэл орон даяар тодорхой хуваарийн дагуу зохион байгуулагдах болно.