Netflix “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийг Монголд бүтээв
2026-01-02 13:301min

Netflix-ийн "Physical: Welcome to Mongolia" шинэ нэвтрүүлэг Монголд бүтээсэн бөгөөд дэлхий даяар амжилттай "Physical Asia" цувралын оролцогчдыг цуглуулжээ. Нэвтрүүлэг дөрвөн ангитай, 2026 оны нэгдүгээр сарын 2-ноос олон улсад үзэх боломжтой.
Netflix-ийн “Physical: Welcome to Mongolia” нэртэй шинэ нэвтрүүлэг Монголд бүтээсэн байна. Энэхүү нэвтрүүлэг нь дэлхий даяар амжилт олсон “Physical Asia” цувралын оролцогчдыг Монголд цуглуулсан бөгөөд ихээхэн хүлээлт үүсгээд байна. Нэвтрүүлэгт Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, Солонгосын багийн ахлагч Ким Дон Хён, Солонгосын багийн Амотти, мөн Монголын багаас Э.Лхагва-Очир нар оролцжээ. Цуврал нь нийт дөрвөн ангитай бөгөөд 1, 2-р ангиуд 12-р сарын 24-нд, 3, 4-р ангиуд 12-р сарын 31-нд цацагдсан байна. “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэг эхэндээ зөвхөн БНСУ-д албан ёсны эрхтэйгээр цацагдаж эхэлсэн бол бусад орны үзэгчид 2026 оны нэгдүгээр сарын 2-ноос үзэх боломжтой болсон юм.
