Төрийн албан хаагчийн нас барсан тохиолдолд нэг удаагийн тусламжийг ар гэрт олгоно
2026-01-02 13:001min

Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг нас барсан тохиолдолд ар гэрт нь олгох Засгийн газрын тогтоол энэ сараас хэрэгжиж эхэлнэ.
Улс төрийн албан хаагчдаас бусад төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь харгалзан үзэж, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог байв.
Гэвч төрийн албанаас чөлөөлөгдсөн ч тусламжийг авч амжихгүй нас барсан тохиолдлууд гарсаар байна.
Иймд Засгийн газрын тогтоолоор 36 сарын цалингийн дундажтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг тухайн төрийн албан хаагчийн ар гэрт олгох шийдвэр гаргажээ. Энэхүү тогтоол энэ сараас хэрэгжиж эхэлж байна.
