Баянзүрх дүүрэгт 1500 суудалтай сургуулийн барилгыг хугацаанаас өмнө ашиглалтад орууллаа

2026-01-02 11:301min
20260102-113025-file.jpeg
Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 1500 суудалтай сургуулийн барилгыг гэрээт хугацаанаас өмнө ашиглалтад оруулжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны Баганат хороололд 1500 суудалтай сургуулийн барилгын угсралтын ажил дууслаа. Барилга байгууламжийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын комисс хүлээн авч, үүрэг даалгаврын биелэлтийг шалган ашиглалтад хүлээн авсан байна.

Барилгын зураг төслийг “Нутаг консалтинг” ХХК боловсруулж, угсралтын ажлыг “Баганат өргөө” ХХК гүйцэтгэсэн юм. Төсөл арга хэмжээний гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж, 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч сургуулийн хэрэгцээ шаардлагатай байсан тул гэрээт хугацаанаасаа өмнө ашиглалтад оруулжээ.