Монгол Улсад анх удаа робот мэс засал амжилттай хийгдлээ
2026-01-02 08:301min

Хавдар судлалын үндэсний төвд анх удаа робот мэс заслын эмчилгээг хийж, Монгол улс энэ төрлийн мэс заслыг нэвтрүүлсэн 70 дахь орон боллоо. Энэхүү амжилт нь гурван жилийн бэлтгэлийн үр дүн юм.
Өнгөрсөн Бямба гаригт Хавдар судлалын үндэсний төвд анх удаагаа робот мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн байна. Ингэснээр Монгол улс робот мэс заслын эмчилгээг нэвтрүүлсэн 70 дахь орон болжээ.
Энэхүү амжилт нь гурван жилийн бэлтгэлийн үр дүн бөгөөд Эрүүл мэндийн салбарт мэс заслын эмчилгээнд томоохон ахиц дэвшил болсон гэж салбарын яамнаас үнэлсэн байна. Мэс заслын багт Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн олон эмч, сувилагч, техникийн ажилтнууд болон БНСУ-ын Мери компанийн мэс заслын сувилагч, техникийн инженер багтжээ.
Мөн Хавдар судлалын үндэсний төвийг төлөөлж Ерөнхий захирал Ц.Батболд, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Э.Хишигдорж нар батламж гардан авсан байна.
