Дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно

2026-01-01 13:001min
20260101-130044-file.jpeg
2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарыг хиймэл оюун ухаанаар илрүүлж, хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. Зөрчил бүр минут, секундээр бичигдэж бүртгэгдэх юм.

2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар илрүүлж, хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна.

Илрүүлэх зөрчлүүдэд хурд хэтрүүлэх, гэрэл дохио зөрчих, 1-р эгнээгээр явах, эгнээ байр буруу эзлэх, автобусны буудал дээр зогсох, үргэлжилсэн шугам давах, урсгал сөрөх, хориотой газар зогсох, явган хүний зам болон ногоон байгууламж дээр зогссон зэрэг зөрчлүүд багтана.

Замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундээр нарийвчлан бүртгэгдэж, программд алдаа гарахгүйгээр ажиллах юм.

Хэрэв алдаа гарвал тухайн жолоочийн гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх бүрэн боломжтой гэж мэдээллээ.