Монгол Улсын Төрийн далбааг Дублин хотын “Сэмюэл Бекетт гүүр” дээр гэрэлтүүлэн мандууллаа

2025-12-30 12:001min
20251230-120043-file.jpeg
Монгол Улсын Төрийн далбааг Ирланд Улсын Дублин хотын "Сэмюэл Бекетт гүүр" дээр гэрэлтүүлэн мандуулсан арга хэмжээ нь Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тэмдэглэв.

Монгол Улсын Төрийн далбааг Ирланд Улсын Дублин хотын “Сэмюэл Бекетт гүүр” дээр гэрэлтүүлэн мандууллаа. Энэ арга хэмжээг Монгол Улсаас Бүгд Найрамдах Ирланд Улсад хавсран суугаа Элчин сайдын яам болон Дублин хотын захиргаа хамтран 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан юм.

Энэхүү үйл ажиллагаа нь Монголын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зорилготой байв. Монгол Улсын Төрийн далбааг гэрэлтүүлэн мандуулахад Дублин хотын захиргаа болон хатагтай Catherine Heaney нар дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж байна.

Монгол Улс болон Ирланд Улс 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнөөдрийн байдлаар Ирланд улсад Монгол Улсын 5800 гаруй иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байна.

Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэндийг уншигчдад хүргэж байна.