Үндэсний эрх чөлөөний 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын барилдаан болно

2025-12-29 11:001min
20251229-110051-file.jpeg
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан маргааш бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд улсын цолтой 58 бөх оролцохоор бүртгүүлжээ.

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаан маргааш бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Энэхүү барилдаанд улсын аварга хоёр, улсын арслан зургаа, улсын заан есөн, улсын харцага арван зургаа, улсын начин хорин таван нийт 58 улсын цолтой бөх оролцохоор бүртгүүлжээ.

Тус барилдаанд оролцох бөхчүүдийн нэрсийн жагсаалт дараах байдалтай байна: У.ав Пүрэвийн Бүрэнтөгс, у.ав Оргихын Хангай, у.ар Цэдэвийн Содномдорж, у.ар Баярсайханы Орхонбаяр, у.ар Энхтөгсийн Оюунболд, у.ар Цэдэнсодномын Бямба-Отгон, у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва, у.ар Энхтүвшиний Батмагнай, у.з Баатархүүгийн Пүрэвсайхан, у.з Нэгдэлийн Жаргалбаяр, у.з Баярхүүгийн Бат-Өлзий, у.з Батзоригийн Батмөнх, у.з Доржийн Анар, у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл, у.з Цэдэнбазарын Одбаяр, у.з Доржхандын Хүдэрбулга, у.з Сүхбаатарын Сүхбат, у.х Батсүхийн Зоригтбаатар, у.х Нацагсүрэнгийн Золбоо, у.х Ганбаатарын Ганхуяг, у.х Алтанбаганын Цацабшир, у.х Төрөөгийн Баасанхүү, у.х Шархүүгийн Пүрэвгарьд, у.х Лхагваагийн Лха-Очир, у.х Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ, у.х Ганцогтын Бадрах, у.х Эрдэнэбатын Даш, у.х Эрдэнэбилэгийн Ууганбаяр, у.х Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ, у.х Цэдэндоржийн Мөнхбаяр, у.х Тогтохмэндийн Сайханжаргал, у.х Оюунгэрэлийн Наранбаатар, у.х Мөнхжаргалын Бэлгүтэй, у.н Чинчулууны Батчулуун, у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл, у.н Лхагвасүрэнгийн Энхсаруул, у.н Базаргүрийн Бадамсүрэн, у.н Шоовдойхүүгийн Шинэбаяр, у.н Дэлгэрсайханы Амарсайхан, у.н Батцэнгэлийн Чимэдвандан, у.н Галсан-Очирын Ганжад, у.н Дармаагийн Тамир, у.н Дашдоржийн Цэрэнтогтох, у.н Батбаярын Даваа-Очир, у.н Төрмөнхийн Дүгэрдорж, у.н Цэрэнбатын Сандагдорж, у.н Батжаргалын Лхагвадорж, у.н Хүрэлбаатарын Оргилболд, у.н Эрдэнэбилэгийн Энх-Амгалан, у.н Батдоржийн Сосорбарам, у.н Дамдины Тогтохжаргал, у.н Бүрнээгийн Баянмөнх, у.н Даваадоржийн Төрболд, у.н Мөнхцэнгэлийн Амарсанаа, у.н Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, у.н Төрбатын Довчинсэмбээ, у.н Галбадрахын Дармаажанцан, у.н Мөнхжаргалын Бямбадорж тэргүүтэй чансаа өндөр 126 бөх барилдах юм.