Монголын шатрын баг Катарын түргэн, түргэвчилсэн тоглолтын ДАШТ-д оролцоно

2025-12-25 12:301min
20251225-123029-file.jpeg
Катарын Доха хотод болох Түргэн, Түргэвчилсэн шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын багийн тамирчид оролцоно. Тэмцээн энэ сарын 25-наас 30-ныг дуустал үргэлжлэх юм.

Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ноос зохион байгуулдаг Түргэн болон Түргэвчилсэн (Rapid, Blitz) тоглолтын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн энэ сарын 25-наас 30-ныг дуустал Катарын Доха хотод болно.

Тэмцээнд нээлттэй болон эмэгтэйчүүдийн ангилалд блиц болон рапид төрлөөр аварга шалгаруулах бөгөөд нийт шагналын сан нь 1 сая евро байна.

Монгол Улсыг түргэн буюу рапид төрөлд Их Мастер С.Билгүүн, Олон Улсын мастер С.Ган-Эрдэнэ, Спортын мастер Ц.Ананд нар төлөөлнө.

Эмэгтэйчүүдийн ангилалд Эмэгтэй их мастер Т.Мөнхзул, Олон Улсын эмэгтэй мастер Б.Мөнгөнзул, Эмэгтэй спортын мастер Х.Баясгалан нар өрсөлдөнө.