Дотоодын цэргийн ангиудад шалгалт хийж хууль зөрчсөн этгээдэд арга хэмжээ авна
2025-12-25 09:001min

Засгийн газрын хуралдаанаар дотоодын цэргийн ангиудад алба хаагчдын хооронд биед халдсан асуудлыг хэлэлцэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хатуу арга хэмжээ авах үүрэг өгсөн ажлын хэсэг байгууллаа.
Засгийн газрын хуралдааны үеэр дотоодын цэргийн ангиудад алба хаагчдын хооронд биед халдсан тохиолдол гарсныг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн болон Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, дотоодын цэргийн ангиудад газар дээр нь шалгалт хийжээ. Шалгалтын үр дүнд хууль болон дүрэм зөрчсөн этгээдүүдэд хатуу арга хэмжээ авах үүрэг өгсөн байна.
