Цахим мөрийтэй тоглоомын хууль бус гүйлгээг илрүүлжээ

2025-12-24 21:011min
20251224-210105-file.jpeg
Цагдаагийн байгууллага цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлж, 3 бүлэг, 15 этгээдийн 58.4 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг таслан зогсоожээ.

Цагдаагийн байгууллага нь цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна.

Эдгээр арга хэмжээний хүрээнд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлэг, 15 этгээдийн хууль бус үйл ажиллагаанд ашигласан нийт 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүлжээ.