Нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

2025-12-24 09:001min
20251224-090039-file.jpeg
Нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөх ажил 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд энэ онд 1436 ТҮЦ-ийг нүүлгэжээ.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эрчимтэйгээр нүүлгэж, газар чөлөөлж эхэлсэн байна. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1436 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ. Газар чөлөөлсөн байршилд ТҮЦ-үүдийг зөвшөөрөлгүйгээр дахин байршуулсан тул нийслэл, дүүргийн удирдлагаас ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг наймдугаар сарын 15-ны өдөр дахин зохион байгуулсан байна. Энэ үеэр 53 байршилд 141 ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн байна. Мөн 2025 онд нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах ажлыг хийжээ. Нийт 33 байршилд 325 гараашийг чөлөөлж, 17 байршилд 933 метр хашааг буулгасан байна.