Томуугийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр түвшинд байна

2025-12-22 11:301min
20251222-113024-file.jpeg
Эрүүл мэндийн яамны мэдээллээр 12 дугаар сарын 21-ний байдлаар томуугийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр түвшинд хүрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ихэнх нь амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас байна.

Эрүүл мэндийн яамнаас томуугийн тандалтын мэдээгээр улсын хэмжээнд дэгдэлт өндөр түвшинд байгааг мэдээллээ.

2023 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2,666 хүүхдийн 64.7 хувь буюу 1,725 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмчлүүлж байна. Энэ нь өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 49.5 хувь буюу 51 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмчлүүлж байгаа бөгөөд өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор өссөн байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлсэн бөгөөд тэдний 65.3 хувь буюу 956 нь томуу болон томуу төст өвчний шалтгаантай гэж оношлогджээ. Энэ нь өмнөх өдрөөс 386 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.