Э.Галбадрал: Газрын хэвлийн баялагаа ашиглуулж байгаа улс нь өрөнд ороод байна гэдэг буруу, энэ гэрээг яаралтай сайжруулах хэрэгтэй

Монгол улс Рио тинто компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ сайжруулж, төлж байгаа зээлийнхээ хүүг бууруулах боломжтой гэрээгээ шинэчлэх боломжтой жил энэ онд тохиож байгаа. Яг энэ үеэр Оюутолгойн сонсголыг парламентаас зохион байгуулж байгаад олон нийтийн зүгээс ихээхэн найдлага тавиад байгаа энэ үед эдийн засгийн аюулгүй байдлын доктрант Э.Галбадралтай энэхүү асуудлаар цөөн хором ярилцлаа.
– Сайн байна уу? Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл өнөөгийн байр сууринаас харахад Монголын талд хэр ашигтай гэж хардаг вэ?
– Сайн, сайн байна уу? Цаг үеээ олсон чухал асуулт байна. Шууд хэлэхэд ашиггүй гэрээ. Бидэнд баялаг байна. Та нарт техник, технологий байна. Хамтраад газрын хэвлийн ашигт малтмалыг зах зээлд нийлүүлж ашиг олъё гэчихээд баялагаа ашиглуулж байгаа тал өрөнд ороод байдаг ийм жишиг дэлхийд хаана ч байхгүй. Ганц жишээ дурдхад Оюутолгойоос Монгол улс 1.3 тэрбум $ хүртсэн бол Риотинто 10 тэрбум $-ын ашиг хүртсэн байна. Мөн Монгол, гадаад ажилдчын цалин хангамжийн ялгаа их гээд тоочоод байвал мундахгүй.
– Ус ашиглалтын бодит байдлын талаар?
– Оюутолгой секунтэд 500 литр ус хэрэглэж 1.5 сая гаруй хүн амтай Улаанбаатарчуудын 2 өдөрт хэрэглэдэг усыг 1 өдөрт хэрэглэдэг гэсэн Усны газрын дарга З.Батбаярын хийсэн судалгаа байдаг. Мөн гэр хорооллын иргэдийн тарифаас ч хямд буюу 1 литр усыг 1 төгрөгөөр үнэлдэг. Ус бохирдуулсны төлбөр огт төлдөггүй цорын ганц уул уурхайн компани шүү дээ.
– Сонсгол үрд дүнтэй болж, улмаар Оюутолгойн гэрээнд заасан зээлийн хүүг хэлэлцэн бууруулах боломж гарах болов уу?
– Оюутолгойн дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээнд заасан зээлийн хүүг хэлэлцэн бууруулах боломжит хугацаа 2025 оны сүүлээр дуусч байгаа юм. Хэрэв бид энэ хугацаанд гэрээг Монгол улсын талд ашигтайгаар өөрчлөн батлуулж чадахгүй бол ахиад 7 жил Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломж бүрдэхгүй. Энэ талаар нам, улс төрийн удирдлагууд болон эдийн засагчид, эрдэмтэн мэргэд байр суруиа илэрхийлнэ гэж бодож байна.
– Ярилцсанд таньд баярлалаа.
– Эцэст нь дахин хэлье. Байгалийн баялагаа ашиглуулж байгаа улс, улсын иргэд өргүй байх ёстой шүү. Баярлалаа.
А.Чинзориг
