Биткойны ханш 2025 оны 11 дүгээр сард буурч эхэллээ

2025-11-17 11:381min
20251117-113839-file.jpeg
2025 оны 11 дүгээр сарын 16-нд биткойны ханш 1.59 хувиар унаж, дөрөвдүгээр сараас хойш хамгийн бага түвшинд хүрсэн бөгөөд ханшийн уналт АНУ-ын бодлогын өөрчлөлттэй холбоотой байна.

Биткойны ханш 2025 оны 11 дүгээр сарын 16-ны ням гарагт 1.59 хувиар унаж, 93,684 ам.доллар болж буурсан нь дөрөвдүгээр сараас хойш үзэгдээгүй бага ханш болсон юм.

Гэсэн хэдий ч өнөө өглөөний 09:50 минутын байдлаар биткойны ханш бага зэрэг нэмэгдэж, 94,974 ам.доллароор арилжжээ.

Аравдугаар сарын 7-нд крипто зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрсэн боловч тэр цагаас хойш 1 их наяд гаруй ам.доллароор буурсан байна.

Үүний шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын эсрэг ногдуулсан тарифыг 100 хувиар нэмнэ гэж сүрдүүлсэн бөгөөд энэ нь крипто зах зээлд томоохон ликвидаци үүсгэсэн юм.

Одоогоор АНУ-ын Холбооны нөөцийн сан арванхоёрдугаар сард бодлогын хүүгээ бууруулах магадлал буурч байгаа нь биткойны ханш уналтад нөлөөлж байна.