Тагнуулын байгууллага их хэмжээний алтыг хууль бусаар хилээр гаргахыг таслан зогсоожээ

2025-11-14 17:331min
20251114-173310-file.jpeg
Тагнуулын байгууллага Замын-Үүд боомтоор их хэмжээний алтыг хууль бусаар гаргах гэж байсан бүлэг этгээдүүдийн үйлдлийг илрүүлж, саатуулан шалгаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэг даалгавраар Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулан холбогдох төрийн байгууллагуудад чиглэл өгсөн.

Тагнуулын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүд олон улсын боомтоор БНХАУ руу их хэмжээний алтыг хууль бусаар гаргах гэж байсан зохион байгуулалттай бүлэг этгээдүүдийн үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.

Уг хэрэгт холбогдуулан гадаадын болон Монгол Улсын иргэдийг саатуулан шалгаж байна.