Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл ХАОАТ-аас чөлөөлөгдөж, ипотекийн жагсаалтыг урагшлуулна

2025-11-10 15:061min
20251110-150622-file.jpeg

Засгийн газар ирэх таван жилд хэрэгжүүлэх шинэтгэлийн хүрээнд Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг боловсруулж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир хуульд тусгагдсан онцлох заалтуудыг танилцуулав.

Манай улсад сүүлийн 20 жилийн хугацаанд төрөлт багасаж, гэр бүлийн салалт ихэссэн нь санхүүгийн асуудалтай холбоотой гэж үзэж, олон улсын туршлагыг харгалзан гэр бүлийг санхүүгийн хөшүүргээр дэмжих заалтуудыг хуульд тусгасан байна.

Тухайлбал, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй, хөдөлмөр эрхэлж байгаа эхнэр нөхрийн нэгийг нь хүн амын орлогын албан татвараас чөлөөлөх зохицуулалт оржээ. Мөн дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын орон сууц худалдаж авах ипотекийн жагсаалтыг урагшлуулах заалт тусгасан нь хүн ам зүйн бодлогыг дэмжих арга хэмжээ юм.

Мөн гэр бүлийн гишүүд нэг эрүүл мэндийн даатгал төлсөн байхад эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой болох гэр бүлийн багц даатгалын үйлчилгээний зохицуулалтыг хуульд оруулсан байна.