Цахим лайв сугалаанд оролцож залилуулсан гомдол нэмэгдэж байна

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, бусдад залилуулсан гэх гомдол, мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байгааг анхаарууллаа. Энэхүү төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд сугалаанд их хэмжээний мөнгө хожиж байгаа мэтээр иргэдийг итгүүлэн, төөрөгдүүлж, бусдын эд хөрөнгийг хуурч мэхэлдэг байна.
Тухайлбал, 2025 оны 11 дүгээр сарын 4-нд шууд дамжуулалт үзэж, сугалаанд оролцон мөнгөө шилжүүлж залилуулсан гурван гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас нийт 15.6 сая төгрөгийн хохирол учирчээ.
Иймд иргэдийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан, “Эд мөнгөний хонжвор сугалаа”-тай холбоотой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хүн, хуулийн этгээдийн зохион байгуулж буй сугалаанд оролцохыг анхааруулж байна.
