Францын нэн хөнгөлөлттэй зээлээр Яармагаас Хархорин чиглэлийн дүүжин замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
2025-11-05 12:011min

Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд нийт 4.2 км урттай, хоёр буудалтай, 19 тулгуур баганатай дүүжин зам баригдах юм.
Өнөөдрийн байдлаар 11 тулгуурыг босгож, дүүжин замын системийн гол бүрэлдэхүүн болох тросс, кабин хөдөлгөөний эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах ажил 31.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Мөн буудлын дэргэд кабин байрлуулах гараашны суурь болон бетон цутгалтын ажил дуусч, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна.
