Монголын тамирчид БНСУ-ын уламжлалт харвааны дэлхийн цомын тэмцээнд хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
2025-11-05 11:161min

БНСУ-ын Ульсан хотод зохион байгуулагдсан уламжлалт харвааны дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсаас 40 тамирчин оролцож, хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ. Тэмцээн 30, 70, 90, 145 метрийн зайд ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдсан юм.
Монголын тамирчдаас үндэсний сурын Аймгийн онч харваач, спортын мастер, уламжлалт харвааны улсын мэргэн Б.Ганзориг 30, 70 метрийн зайд хошой алтан медаль хүртэж, бүх зайн нийлбэр дүнгээр гран при шагналын эзэн болсон байна.
Мөн эмэгтэйчүүдийн 90 метрийн зайд үндэсний сурын спортын мастер Б.Отгонжаргал хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
