УИХ өнөөдрийн хуралдаанаар дэд даргыг сонгох, огцруулах асуудал хэлэлцэнэ

2025-11-05 10:311min
20251105-103056-file.jpeg

2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах болон шинээр сонгох асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хооронд тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн бусад холбогдох асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.