Гавьяат Э.Цэндбаатарын өрсөлдөгч визийн асуудлаас болж солигдлоо
2025-11-04 17:481min

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ сарын 7-нд АНУ-ын Флорида мужийн Тампа хотод Мексикийн боксчин Брэндон Бенитестэй хийхээр төлөвлөж байсан мэргэжлийн тулаанаа визийн асуудлаас шалтгаалан цуцлагдсан талаар өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ.
Тулаан цуцлагдсан ч Э.Цэндбаатар шинэ өрсөлдөгчөө зарлаж, энэ сарын 21-ний Баасан гарагт Мексикийн боксчин Абрахам Монтаяатай тулалдах болсноо мэдэгдэв.
Абрахам Монтояа 31 настай бөгөөд хамгийн сүүлд 2024 оны арваннэгдүгээр сарын 9-нд Жосеп Диазыг шүүгчийн саналаар ялсан бөгөөд одоогоор мэргэжлийн боксын 23 ялалт, 6 хожигдол, 1 тэнцэлтэй үзүүлэлттэй байна.
