Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд эмэгтэйчүүдийн ангилалд долдугаар байр эзэлжээ
2025-11-04 15:111min

2025 оны арваннэгдүгээр сарын 2-нд БНХАУ-ын Бээжин хотод түүхэндээ хамгийн олон оролцогчтой буюу 4,700 хүн оролцсон марафоны тэмцээн болжээ. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний хүрэл медальт Б.Мөнхзаяа 2 цаг 29 минут 46 секундын амжилтаар долдугаар байр эзэлсэн байна. Энэ нь түүний энэ улирлын шилдэг амжилт болж байгаа юм.
Марафоны түрүүг Этиопийн гүйгч Анчиналу Дессе 2 цаг 26 минут 8 секундын амжилтаар хүртсэн бол Кенийн Марион Кибор, Этиопийн Тахир Куфту нар мөнгө, хүрэл медаль авсан байна.
Эрэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчдаас Б.Гансүх 2 цаг 16 минут 18 секунд, О.Нацагдорж 2 цаг 16 минут 29 секунд, Д.Гантулга 2 цаг 16 минут 57 секундын амжилтаар барианд оржээ.
